Бидний тухай
Илүү сэтгэ...
Эрхэм зорилго
Өрсөлдөхүйц давуу талыг хайн бий болгож захиалагч бүртэй удаан хугацааны амжилттай харилцааг эрхэмлэн хамтран ажиллана.
Эрхэм зорилт
Захиалагчийн хүсэл, шаардлагыг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд дэвшилтэд технологи болон холбогдох хууль, тогтоомж, стандарт, орм дүрмийг мөрдөн компанийн үйл ажиллагааг байнга сайжруулах замаар зураг төслийн ажлыг чанартай, хугацаанд нь гүйцэтгэнэ.
Чанарын бодлого
- Зураг төсөл эхлэхээс барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд захиалагчтай нэг багийн хамтын ажиллагааг дэмжинэ. - Зураг төсөл боловсруулах үйл явцаар дамжуулан барилгын салбарт дэлхийн шинэ технологи нэвтрүүлж, барилгын бодит өртгийг бууруулахад хувь нэмрээ оруулж эдийн засаг, нийгмийн хариуцлагатай ажиллана. - Зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны үе шат бүрт- захиалагч” гэдэг бүх нийтийн чанарын тогтолцоог бүрдүүлнэ.

“Хатанбаатар” ХХК нь Барилгын зургийн төв институтын нэг маягийн зургийн товчооноос үүсэлтэй бөгөөд анх 1993 онд барилгын зураг төслийн “Хулс” хоршоо нэртэйгээр 4 ажилтантай салбарлан гарч, 1996 оноос “Хатанбаатар” ХХК болон өргөжин ажиллаж байна.

Бид барилгын зураг төсөл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах салбар нь тэргүүлэх чиглэл болж, салбартаа нэр хүндтэй, тэргүүн эгнээнд ажилладаг, мэргэшсэн хамт олон юм. Эдүүгээ 30 гаруй ажилтан ажиллагсадтай болсон бөгөөд инженер техникийн ажилтнуудын 40 хувь нь Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх инженерүүд байдаг.

1993
29
ЖИЛ

Өнгөрсөн хугацаанд барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж Нийслэл болон хөдөө орон нутгийн 600 орчим барилга, хот байгуулалтын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 90-95 хувь нь баригдаж, ашиглалтанд орсон.

Бид бүх төрлийн барилгын зураг төслийг боловсруулахаас гадна интерьер болон экстерьерийн зураг төсөл боловсруулах, захиалагчид зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг. Бид гадаад улсын мэргэжил нэгт Солонгосын Sung-Lim, Doshiin, Kio-Arch, БНХАУ-ын Bao Chang, АНУ-ын Sintesi Design, ХБНГУ-ын LUDWIG PFEIFFER, Азийн хөгжлийн банк, Солонгос улсын AUM & LEE Consortium зэрэг байгууллагуудтай олон төслүүд дээр хамтран ажиллаж байгаа нь олон улсын түвшинд хөл нийлүүлэн ажиллахад дэмжлэг болж байгаад баяртай байдаг юм.

Хамт олон
Б.Амарсайхан
Цахилгааны инженер
Р.Батсэргэлэн
Ус хангамж, ариутгах татуургын инженер
Б.Чулуунцэцэг
Ахлах архитектор
Н.Батзориг
Барилга бүтээцийн инженер
О.Орхонтуул
Барилга бүтээцийн инженер, төсөвчин
Ч.Оюунгэрэл
Архитектор
Б.Оюунжаргал
Ус хангамж, ариутгах татуургын инженер
Khulan
Structural engineer
М.Батбаяр
Ерөнхий захирал
Ш.Сумъяа
Зөвлөх архитектор
Г.Дамдинрагчаа
Зөвлөх инженер
Д.Дагвасүрэн
Зөвлөх инженер
М.Батчимэг
Ерөнхий инженер
Become a member in Khatanbaatar’s Team! Send your CV to our email: info@khatanbaatar.com